Дүүргийн Бэлэгдэл

Мэдээг хуваалцах

БАЯНГОЛ ДҮҮРЭГТЭЭ ӨРГӨХ ДУУ

Үг: С.Эрдэнэ , Ая: Д.Отгонбаяр

Хан дөрвөн уул дэргэдээс минь түшээд

Хатан тунгалаг Туул гол минь урсаад

Ханаа дугуйлж тооноо өргөсөн өргөө минь

Хаяа өлзийтэй түмэн нь эв санаатай

Өндөр Жанрайсаг хойморт нь залраад

Өгөөмөр хишгээ бидэндээ хайрлаад

Цэнхэр хадган дундаас амгалан гэрэлтээд

Цэцэгтэй нь ч хүнтэй нь ч ивээж л байдаг даа

 

Дахилт:

Ард олноороо дүүрэн жаргалтай

Амар тайван Баянгол дүүрэг минь

Ард олноороо тэнүүн жаргалтай

Амар тайван Баянгол дүүрэг минь

 

Хөдөлмөр үйлсдээ хүн болгон шамдаад

Хөгжил дэвшлийн ирээдүй нь гэрэлтэй

Ардчиллын алхаанд хөг нийлүүлэн дуулаад

Алтан сүлдэт төрөө дээдлэн хүндэлье

 

Дахилт:

Ард олноороо дүүрэн жаргалтай

Амар тайван Баянгол дүүрэг минь

Ард олноороо тэнүүн жаргалтай

Амар тайван Баянгол дүүрэг минь