ДЭЛХИЙН ТУСГАЙ ОЛИМПЫН МЕДАЛЬТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Мэдээг хуваалцах

     АНУ-ын Лос Анжелес хотноо  болсон  дэлхийн тусгай олимпын зуны наадамд манай баг тамирчид амжилттай оролцоод ирсэн билээ. Уг олимпын наадамд амжилт гаргасан 70 дугаар сургуулийн Л.Очгэрэл дасгалжуулагчтай баг тамирчдыг дүүргийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

 Тусгай олимпын бөөрөнцөг шидэлтийн төрөлд 70 дугаар сургуулийн сурагч Б.Тулга хүрэл медалийг хүртэж, Э. Алтжин тусгай байранд шалгарчээ. Мөн жүдо бөхийн төрлөөс Ц.Мөнхбаяр мөнгөн медаль хүртсэн юм. Дашрамд сонирхуулахад, энэ удаагийн наадамд 170 гаруй орны 7000 гаруй тамирчид оролцжээ.Тусгай олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бусдын адил тэгш эрхтэй иргэн гэдгийг нийгэм, олон нийтэд таниулах зорилготой юм.