©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЖДҮ ЭРХЛЭГЧИДТЭЙГЭЭ ЗӨВЛӨЛДӨВ

Цаг үеийн мэдээ | 2014-03-01 | Энэхүү мэдээг уншсан тоо: 57

         Баянгол дүүргийн “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв” хаалгаа нээгээд удаагүй байгаа билээ. Тус төвийнхөн өнгөрсөн долоо хоногт дүүргийнхээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд сургалт явуулсан бол энэ удаа хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

      Уг зөвлөгөөнд Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн захирал Д.Ихбаяр болон албаны бусад хүмүүс оролцов.

   Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь дүүргийн удирдлагууд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ уулзаж мэдээлэл өгөхийн зэрэгцээ тулгамдаж буй асуудлыг нь сонсож, харилцан ярилцсан юм.

Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ “Дан ганц импортлогч улс биш дотооддоо үйлдвэрлэгч улс болох нь манай улсын төдийгүй Баянгол дүүргийн зорилт юм. Энэ онд Нийслэлийн ИТХ-аас 15 орчим тэрбум төгрөгийг бичил болон өрхийн бизнесийг дэмжих зорилгоор нийслэлийн төсөвт суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэх , өрхийн бизнесийг дэмжих зорилгоор нийслэлээс томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Энэхүү хөтөлбөр удахгүй манай дүүрэгт хэрэгжиж эхэлнэ. Тиймээс дүүрэг болон жижиг дунд бизнес эрхлэгчид тодорхой бэлтгэлтэй байх ёстой. Тийм учраас бид энэхүү бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, харилцан мэдээлэлтэй байх ёстой гэж үзсэн. Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтын зорилго нь ч гэсэн бизнес эрхлэгчдээ дэмжих, энэ чиглэлээр бизнес эрхэлж байгаа хүмүүстээ мэдээллийг зөв, шуурхай хүргэж, харилцан ярилцахад чиглэж байгаа юм. Засгийн газар “Монголдоо бүтээцгээе” гэсэн уриа дэвшүүлж байгаа. Баянголчууд бид ч гэсэн “Монголдоо, Баянголдоо бүтээцгээе” гэсэн зорилго тавин ажиллаж байна. Энэ зорилгод бүгдээрээ хамтдаа хүрье” гэсэн юм.

        Ойрын ирээдүйд нийслэлийн дүүрэг болгонд ЖДҮ-ийг дэмжих төвийн байртай болох зорилго тавиад ажиллаж байгаа. Баянгол дүүргийн хувьд зоорийн давхартайгаа нийлээд таван давхар 1500 ам метр талбай бүхий барилга барихаар төлөвлөжээ.

      Энэхүү барилгын зураг төслийн ажил дуусах шатандаа орж байгааг дүүргийн удирдлагууд жижиг дунд үйлдвэрлэгчдэд дуулгасан юм. Энэ нь ЖДҮ эрхлэгчдэд таатай мэдээ болов.

      Учир нь, ЖДҮ эрхлэгчдийн хувьд ажлын байрны түрээсийн асуудал хүнд байдаг. Түрээс өндөр байдаг учраас гар урлал, оёдол зэрэг ЖДҮ эрхэлдэг иргэд гэрээрээ үйлдвэрлэл эрхлэх нь элбэг байдаг аж.

     Зарим нь “гэртээ үйлдвэрлэл эрхлэхэд  хүндрэлтэй байдгаас хотын захын гэр хороололд амьдардаг хамаатныдаа очиж хашаа, гараашийг түрээслэж үйлдвэрлэлээ явуулдаг” гэж байсан юм. Энэ нь зуны цагт боломжтой ч өвөл үйлдвэрлэл явуулах боломжгүй байдаг учраас бизнесээ өргөжүүлэх боломжийг нь хаадаг.

     Тиймээс дүүрэгтээ өөрийн гэсэн байртай болно гэсэн мэдээг тэд талархан хүлээж авсан юм. Түүнчлэн энэхүү төвд ЖДҮ эрхлэгчдэд мэдээлэл өгөх нэг цонхны үйлчилгээ байрлах нь цаг хэмнэсэн, иргэдийн сэтгэлд нийцсэн оновчтой хувилбар болж байгааг хэлж байв.

    Үүнээс гадна иргэд ЖДҮ-ийн зээлийг арилжааны банкаар дамжуулж өгдөгт сэтгэл дундуур байдгаа илэрхийлж байлаа. Дүүргийн зүгээс энэхүү асуудлыг шийдэхэд ойрхон байгаа гэсэн хариу өгөв.

    Тодруулбал, энэ онд нийслэлээс бичил бизнесийн хөтөлбөрт 15 тэрбум төгрөг төсөвлөхийн зэрэгцээ ЖДҮ-ийн зээлд таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Бичил бизнесийн зээл нь хороодоор дамжиж эзэддээ хүрдэг. Энэхүү зээлийн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгааг ч хороодын ИНХ-аас хяналт тавьдаг.

    Тиймээс энэ процессийг хуулийн хүрээнд арилжааны банкаар дамжуулалгүй хэрхэн бизнес эрхлэгчдэд хүргэх вэ гэдэг асуудлыг нийслэл болон дүүргээс судалж байгаа аж. Зарим нэг хуулийн гаргалгаа, ойлголцолд хүрчихвэл асуудал нааштайгаар шийдэгдэхэд ойрхон байгаа гэсэн таатай мэдээг иргэд өгсөн юм.

    Энэ үеэр Баянгол дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн захирал Д.Ихбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэхүү зөвлөгөөнийг хэд дэх удаагаа зохион байгуулж байгаа вэ? ЖДҮ эрхлэгчидтэйгээ хамтарсан зөвлөгөөн байгуулж байгаагийн онцлог нь юу байна?

-Баянгол дүүргийн ЗДТГ, ИТХ, Иргэний танхим, ЖДҮДТ-өөс хамтран анх удаа зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулснаар тус дүүрэгт ЖДҮ эрхлэгчдэд шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлэхээс гадна иргэдийнхээ санал бодлыг сонсч байгаагаараа онцлог гэж хэлж болно.

-Баянгол дүүрэгт ЖДҮ эрхлэдэг нийт хэчнээн иргэн байдаг вэ?

-Манай дүүрэгт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 800 гаруй ЖДҮ эрхлэгчид байгаа гэсэн судалгаа бий. Гэхдээ энэ бол нарийвчилсан тоо биш. Бид удахгүй дэлгэрэнгүй судалгаа хийхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна.

-ЖДҮ эрхлэгчид голдуу ямар чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байна. Дүүргийн зүгээс тэднийг хэрхэн дэмжиж ажилллаж байна вэ?

-Ерөнхийдөө бид оёдол, гар урлал, арьс ширэн эдлэл гэх зэрэг  тэргүүлэх долоон чиглэлээ баталсан байгаа. Мөн иргэдийнхээ бизнесийг дэмжих зорилгоор бүтээгдэхүүнийг нь сурталчлах, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор олон ажил зохион байгуулахаар төлөвлөж байна. Анхны үзэсгэлэн худалдаагаа энэ сарын дундуур хийхээр төлөвлөөд байгаа. Үзэсгэлэн яармаг зохион байгуулснаар бизнес эрхлэгчид маань лангууны түрээс төлөлгүйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжыг олгож байгаа хэрэг. Үүнээс гадна онлайн худалдаа зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. Мөн үйлдвэрлэл эрхлэгчдэдээ зориулсан сэтгүүл гаргана. Манай ЖДҮ эрхлэгчдэд тоног төхөөрөмжийн судалгаа их хэрэгтэй байдаг шүү дээ. Хаанаас ямар тоног төхөөрөмж, ямар үнээр авах уу, яаж ашиглах вэ, гээд бүх мэдээллийг багтаасан сэтгүүл гаргахаар ажиллаж байна.

-ЖДҮ-ийн зээл авахыг хүссэн иргэд танай төвд хандах уу?

-Манай төвөөс бол зээл олгохгүй. Харин зээлд хамрагдахыг хүсч байгаа иргэд заавал сургалтад хамрагдсан байх шаардлагыг тавьдаг. Бид энэхүү сургалтыг нь зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, эргэлтийн хөрөнгөгүй, зээлд хамрагдах хүсэлтэй байгаа иргэд манай сургалтад хамрагдаж, сертификатаа авснаар цаашид зээл авах эрх нь нээгдэнэ” гэлээ.

Түүнчлэн энэ үеэр Баянгол дүүргийн “Бэрс-2” СӨХ-ийн 81 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг  ЖДҮ эрхлэгч Б.Тунгалагаас сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрээр “Дүүргийн зүгээс ЖДҮ эрхлэгч иргэдтэйгээ зөвлөлдөх уулзалт зохион байгуулна гэсэн зарыг сонсоод энд ирсэн. Бид 2008 оноос арьсан эдлэл үйлдвэрлэж эхэлсэн. Анх ахтайгаа хоёулахнаа үйлдвэрлэлээ эхэлж байсан бол одоо 3-4 ажилчинтай болж үйл ажиллагаагаа явуулж байна. Дүүргээс үзэсгэлэн яармаг болон онлайн худалдаа зохион байгуулах гэж байгааг талархалтай хүлээж авч байгаа. Мэдээж энэ бол бидний борлуулалтыг нэмэгдүүлэх нэг сайн арга. Гэхдээ бид зөвхөн “юм өгөөч” гэж гар хумхин суухыг хүсэхгүй байна. Үнэхээр ажил хийе гэсэн сэтгэлтэй хүн байвал бид дүүрэгтэйгээ хамтраад шинээр ажлын байр бий болгох боломжтой. Ялангуяа манай ажлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд хийх боломжтой байдаг. Энэ утгаараа дүүрэгтэйгээ хамтраад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр гаргаж өгөхөд бэлэн байна” гэсэн юм.

 

Шинэ мэдээ

Баянгол дүүргийн 11 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтандаа 800 оноо авлаа

2022-07-01 | Үзсэн тоо: 305

Тарья, арчилъя, усалъя, ургуулъя” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

2022-07-01 | Үзсэн тоо: 132

БГД-ийн 5, 6 ХОРООНД ДӨРВӨН БАЙРШИЛД ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ЗАСВАРЛАЖ, ШИНЭЭР ТАВИАД БАЙНА

2022-07-01 | Үзсэн тоо: 138

Баянгол дүүрэгт Үндэсний их баяр наадмыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ эхэллээ

2022-07-01 | Үзсэн тоо: 96

Ө.Сумъяабаатар: Дүүрэгт хийгдэж байгаа явган замыг боломжоор нь өргөн хийгээрэй  

2022-06-27 | Үзсэн тоо: 69

Баянгол дүүрэг УБТЗ-ын Политехник коллежтой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа  

2022-06-27 | Үзсэн тоо: 325

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Япон улсын Элчин сайдын Яамны II нарийн бичгийн дарга, ноён Танака Рёог хүлээн авч уулзлаа

2022-06-27 | Үзсэн тоо: 682

“Үйлдвэрлэгчээс-Хэрэглэгч танд” төслийн хүрээнд менежментийн баг сонгон шалгаруулах тухай зарлал

2022-06-21 | Үзсэн тоо: 45

Ө.Сумъяабаатар: Гэмтлийн эмнэлгийн 1,5 км замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 эгнээ болгож, өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ

2022-06-21 | Үзсэн тоо: 246

Баянгол дүүргийн ЗДТГ-ын алба хаагчдын хүүхдүүд Хилийн 0164 дүгээр ангитай танилцлаа

2022-06-21 | Үзсэн тоо: 239

Баянгол дүүргийнхээ 4, 5, 25 дугаар хороонд ажиллалаа

2022-06-20 | Үзсэн тоо: 123

БЭЛТГЭЛ ҮҮРЭГТНҮҮДЭД “ЦЭРГИЙН БАГА МЭРГЭЖИЛ ОЛГОХ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА

2022-06-20 | Үзсэн тоо: 59

Гавьяат эдийн засагч Г.Янсанжав: Говьд мод тарихаас илүү УСНЫ НӨӨЦИЙГ хамгаалах нь чухал

2022-06-16 | Үзсэн тоо: 40

Ө.Сумъяабаатар: Долдугаар сарын эхний долоо хоногтоо багтаан төв зам дагуух хашаа хайсыг будаж, засварлах шаардлагатай

2022-06-15 | Үзсэн тоо: 551

БГД-ийн төр захиргааны байгууллагынхан спортын 5 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа

2022-06-13 | Үзсэн тоо: 1204

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6530

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5528

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4892

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4586

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4370

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3931

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3789

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 3269

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2860

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2816

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2799

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2601

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2510

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2365

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2352

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.