Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан хөтөлбөрийн дагуу хоёрдугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн хороодын дарга нар болон СӨХ-ын захирлууд гамшиг болон галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдлаа.
Сургалтаар Улаанбаатар хот дахь орон сууцны хогийн суваг, ил задгай ахуйн хог хаягдлын цэгүүдэд гарч байгаа гал түймрийн тоо, давтамжийг бууруулах, аюулгүй байдлаа хангаагүй , зөрчил гаргасан субъектэд арга хэмжээ тооцох талаар танхимын сургалт, лекц, хэлэлцүүлэг, мэргэжил арга зүйн зөвлөмж өгчээ.
Дээрх сургалтад хамрагдсанаар “Хог хаягдлын тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль”-ийн талаар, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар зааварчилгаа авсан юм.
Сургалтын үр дүнд гал түймрийн тоо давтамж буурах, иргэдийн эрүүл, аюулгүй, амгалан тайван аж төрөх орчин бүрдэнэ гэж үзэж байна.