“Гранд” сэтгүүлийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр шилдэг лидерүүдийг шалгаруулах “Grand people 2013” ёслолын ажиллагааг дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна.
Энэхүү ёслол хүндэтгэлийн ажиллагааны Нийгэм соёлын номинацид Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоог салбартаа манлайлж, нийгмийн болон дүүргийнхээ иргэдийн сайн сайхны төлөө ажиллаж чаддаг хэмээн үнэлж зохион байгуулах комиссоос нэрийг нь дэвшүүлжээ.
Нийгэм соёл, урлаг, спорт, улс төр, хүмүүнлэг, бизнес гэсэн зургаан салбарын шилдгүүдийг олон нийтийн санал асуулгаар шалгаруулж, “Grand lady”, “Grand man”-ны цом, өргөмжлөлөөр шагнан, алдаршуулдаг тус ёслол 2014 оны гуравдугаар сарын 09-нд “Чингис хаан” зочид буудлын “Тэмүүжин-1” ресторанд болох аж.
Нэр дэвшигчдийн санал асуулгыг хамгийн үр бүтээлт, түгээмэл хувилбар болох онлайн хэлбэрээр, 10 хоногийн турш буюу 2014 оны хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 08-ны хооронд www.grandnews.mn цахим хуудсаар авах бөгөөд саналын тоогоор 6 номинаци тус бүрт нэг лидер эмэгтэй, эрэгтэйг шалгаруулах юм байна.