Нийслэлийн ууган дүүргийн нэг болох Баянгол дүүрэг нь 2.9 га газартай бөгөөд 52 мянган өрх аж төрдөг өнөр дүүрэг. Тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр нь 50 жилийн өмнө сургуулийн дотуур байрны зориулалттай баригдсан байр байсан юм. Гэсэн ч төрийн үйлчилгээг түмэнд хүргэх зорилгоо биелүүлэхийн төлөө ажилласаар өнөөдрийг хүрсэн.
Баянгол дүүргийн хувьд байрны багтаамжаас хамаарч нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлсэн ч төгс үйлчилгээ үзүүлэх боломж хомс байсан бол өнөөдөр тус дүүргийн Тамгын газрын өргөтгөлийн шинэ байрны нээлт боллоо.
Уг арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо болон дүүргийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцсон юм.
С.Эрдэнэ: Төрийн үйлчилгээ иргэдэд ойртож, шуурхай хүрэх боломж бүрдлээ
![]() |
Баянгол дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Баянголчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Төрийн үйлчилгээг иргэд чирэгдэлгүй, нэг цэгээс авч байх учиртай. Баянгол дүүрэг нэг цэгийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх боломж бүрдэж байгаад талархаж байна. Үүдээ нээж буй энэ байранд тангараг өргөсөн төрийн албан хаагчид иргэддээ шуурхай үйлчлэн, баянголчууд сэтгэл өөдрөг байна гэдэгт итгэлтэй байна. Та бүхний ажилд амжилт хүсье” гэв.
Д.Оросоо:Түмэнд хүргэх төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх боломжтой боллоо
![]() |
Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо “Иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээг нийгмийн даатгалын, халамжийн, татварын, хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн болон улсын бүртгэгч үзүүлэхээс гадна , банкны үйлчилгээ наториат багтах юм. Шинэ өргөтгөлд нэг цэгийн үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, хууль зүйн туслалцаа үзүүлэх төв, дотоод аудитын албууд байршиж, иргэдэд нэг цэгээс төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдэж байна. Баянголчууддаа төрийн үйлчилгээ цаг хугацаа алдалгүй хүргэхийн төлөө бид бүхэн хичээх болно” гэлээ.
Түүнчлэн нэг цэгийн үйлчилгээний нэг чухал хэсэг болох цахим сүлжээг сайжруулж, ТҮЦ машиныг суурилуулахаар боллоо. Иргэд ТҮЦ машинаас:
![]() |
![]() |
Мөн шинээр байгуулагдаж буй жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, бойжуулах, биет бус буюу бизнес төвийг байгуулах, сургалт, сурталчилгаа зохион байгуулах зорилготой юм. Мөн дүүргийн ажилгүй иргэдийг ажлын байраар хангахад зуучлах ядуурлыг бууруулах үндсэн чиглэлтэйгээр ажиллах юм.
Харин дотоод аудитын алба нь Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын алба нь ЗДТГ-ын хэлтэс болон Засаг даргын харъяа алба, хэлтсүүдийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгийн зарцуулалт, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт зөвлөмж гаргах, эрсдлийн удирдлагаар хангах чиглэлээр тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулна.
Үүнээс гадна дүүргийн иргэдийн эрхийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн биелэлтийн хангах үүрэг бүхий Хууль зүйн туслалцаа үзүүлэх төв үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллана. Тус төв дүүргийн төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх юм.