©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

ЗАСАГ ДАРГА “ЭМҮҮЖИН” ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Цаг үеийн мэдээ | 2014-02-14 | Энэхүү мэдээг уншсан тоо: 98

     Хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилготой 35 ортой “Эмүүжин” хүүхдийн эмнэлэг үйл ажиллагаагаа явуулаад хагас жилийн хугацаа өнгөрч байна.

         Тус эмнэлэгт Баянгол дүүргийн 7,8,13,19 дугаар хорооны 0-15 насны хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилж байгаагаас гадна яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай хүүхдүүдэд хороо харгалзахгүй эмнэлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг аж.

     2013 оны эцсийн байдлаар 4 хорооны 855 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Дээрх хүүхдийн эмнэлэгийн үйл ажиллагаатай өнөөдөр Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо болон холбогдох албаны хүмүүс танилцлаа.

2014 ондоо багтаад хүүхдийн хоёрдугаар эмнэлгийг барина

Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо:

      “Хүүхдийн эмнэлэг бол аль ч дүүргийн хувьд тулгамдсан асуудлын нэг. Нийслэлийн хэмжээнд сүүлийн 20-иод жилд хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтад ороогүй байсан. Бид 2013 онд энэхүү хүүхдийн эмнэлгийг ашиглалтанд орууллаа. Эмүүжин хүүхдийн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний чанар сайн байна. Ачаалал ихтэй байгаа учраас өрөө тасалгааны хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдаж байна. Бид 2014 ондоо багтаад хүүхдийн хоёрдугаар эмнэлгийн барилгыг барих ажлыг төлөвлөгөөндөө оруулсан нь нүдээ олсон хөрөнгө оруулалтуудын нэг юм. “Эмүүжин” эмнэлэг нь хороодын иргэдийн талархлыг хүлээсэн эмнэлэг болж чадсан байна” гэж дүгнэн хэллээ.

Ачаалал ихтэй байгаа учраас эмнэлгийг өргөтгөх шаардлагатай

“Эмүүжин” эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч Г.Цэен:

       Манай эмнэлэг үйл ажиллагаагаа эхлээд зургаан сар болж байна. Энэ нь хэдий урт хугацаа биш ч гэсэн маш их үйлчлүүлэгчийг хүлээн аваад байгаа юм. Үйлчлэх хүрээний дөрвөн хорооны иргэдийг хүлээн авдаг байсан бол одоо долоон хорооны иргэдэд эмчилгээ хийж, үйлчилгээгээ өргөтгөөд байна. Байр багтаамжийн хувьд дутагдалтай байгаа учраас цаашид үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр өргөжүүлэх ажлыг хийх шаардлагатай болоод байна.

     “Манай эмнэлгийн эмч нарын 60 хувь нь хүүхдийн эмчийн тэргүүлэх болон ахлах зэрэгтэй бөгөөд  сувилагч, тусгай мэргэжилтэн нарын 40 хувь нь сувилахуйн тэргүүлэх, ахлах зэрэгтэй, 60 хувь нь бакалавр боловсролтой сувилагч нар ажилладаг” гэж ярьлаа.

     Мөн ЭХЭМҮТ-тэй хамтран ажиллан зөвлөх эмч гэрээгээр авч тогтмол хугацаанд ажиллуулж , эмч нарын мэдлэг, ур чавдарыг дээшлүүлэх, хүнд өвчтөний эмчилгээ оношлогооны асуудлаар хамтран ажиллаж байгааг онцлов.

     Тус эмнэлэг 2014 оны хоёрдугаар сарын 1-нээс НЭМГ-ын даргын  тушаалаар БГД-ийн  20, 22, 23 дугаар хорооны 0-16 насны хүүхдүүдийг нэмэж авснаар одоогоор 7 хороонд үйлчилж байгаа юм.

      “Эмүүжин” эмнэлэгт хүүхдээ хэвтүүлэн эмчлүүлж буй ээж нар эмнэлгийн эмчилгээ үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа хэлж байсан бөгөөд цаашид хүүхдийн эмнэлгийн тоог нэмэгдүүлж, өрөө тасалгааны хүртээмжийг сайжруулж өгөхийг Засаг даргаас хүслээ.

 

 

Шинэ мэдээ

Баянгол дүүргийн 11 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтандаа 800 оноо авлаа

2022-07-01 | Үзсэн тоо: 305

Тарья, арчилъя, усалъя, ургуулъя” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

2022-07-01 | Үзсэн тоо: 132

БГД-ийн 5, 6 ХОРООНД ДӨРВӨН БАЙРШИЛД ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ЗАСВАРЛАЖ, ШИНЭЭР ТАВИАД БАЙНА

2022-07-01 | Үзсэн тоо: 138

Баянгол дүүрэгт Үндэсний их баяр наадмыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээ эхэллээ

2022-07-01 | Үзсэн тоо: 96

Ө.Сумъяабаатар: Дүүрэгт хийгдэж байгаа явган замыг боломжоор нь өргөн хийгээрэй  

2022-06-27 | Үзсэн тоо: 69

Баянгол дүүрэг УБТЗ-ын Политехник коллежтой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа  

2022-06-27 | Үзсэн тоо: 325

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Япон улсын Элчин сайдын Яамны II нарийн бичгийн дарга, ноён Танака Рёог хүлээн авч уулзлаа

2022-06-27 | Үзсэн тоо: 682

“Үйлдвэрлэгчээс-Хэрэглэгч танд” төслийн хүрээнд менежментийн баг сонгон шалгаруулах тухай зарлал

2022-06-21 | Үзсэн тоо: 45

Ө.Сумъяабаатар: Гэмтлийн эмнэлгийн 1,5 км замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4 эгнээ болгож, өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ

2022-06-21 | Үзсэн тоо: 246

Баянгол дүүргийн ЗДТГ-ын алба хаагчдын хүүхдүүд Хилийн 0164 дүгээр ангитай танилцлаа

2022-06-21 | Үзсэн тоо: 239

Баянгол дүүргийнхээ 4, 5, 25 дугаар хороонд ажиллалаа

2022-06-20 | Үзсэн тоо: 123

БЭЛТГЭЛ ҮҮРЭГТНҮҮДЭД “ЦЭРГИЙН БАГА МЭРГЭЖИЛ ОЛГОХ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДУУСЛАА

2022-06-20 | Үзсэн тоо: 59

Гавьяат эдийн засагч Г.Янсанжав: Говьд мод тарихаас илүү УСНЫ НӨӨЦИЙГ хамгаалах нь чухал

2022-06-16 | Үзсэн тоо: 40

Ө.Сумъяабаатар: Долдугаар сарын эхний долоо хоногтоо багтаан төв зам дагуух хашаа хайсыг будаж, засварлах шаардлагатай

2022-06-15 | Үзсэн тоо: 551

БГД-ийн төр захиргааны байгууллагынхан спортын 5 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа

2022-06-13 | Үзсэн тоо: 1204

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6530

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5528

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4892

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4586

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4370

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3931

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3789

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 3269

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2860

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2816

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2799

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2601

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2510

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2365

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2352

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.