“Сууц өмчлөгчдийн холбоогоо шинэчлэе, сайн туршлагыг нэвтрүүлье” аян өчигдөрөөс эхэллээ.
Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах, сайн туршлагыг нэвтрүүлэх зорилготой аяныг хоёрдугаар сарын 10-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулах захирамж гаргав.
Захирамжийн дагуу “Сууц өмчлөгчдийн холбоогоо шинэчлэе, сайн туршлагыг нэвтрүүлье” аяны хүрээнд Сууц өмчлөгчдийн холбооны 2013 онд хийсэн ажлын тайлан, 2014 оны ажлын төлөвлөгөөг иргэд, оршин суугчдыг оролцуулан ил тод хэлэлцүүлэн 02.15-03.15-ны дотор иргэдийн санал гомдол, хүсэлтийг захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хүлээн авахыг Засаг дарга үүрэг болголоо.
Дүүргийн нийт иргэд, оршин сууцчид та бүхэн эрх ашиг, тав тухтай амьдралын төлөөх энэхүү аянд нэгдэж, идэвхтэй оролцоорой.