Билгийн тооллын XVII жарны тийн ялгуусан хэмээгч усан могой жилийн Монгол Улсын шилдгийн шилдгийг шалгаруулах “Алтан дэлхий” ёслолын арга хэмжээнд Баянгол дүүрэг хийж бүтээсэн шилдэг ажил, бүтээн байгуулалтаараа өрсөлдөн нэр дэвшиж оролцохоор боллоо.
“Алтан дэлхий” ёслолын арга хэмжээний “Шилдэг дүүрэг”, “Шилдэг хөрөнгө оруулалт”, “Шилдэг менежмент” номинацид Баянгол дүүрэг хийсэн бүтээсэн шилдэг ажил болох “Гудамж төсөл”, дээврийн засварын ажил, камержуулалт, хог хаягдлын шинэ менежмент, “Баянголчццдын Бямба гараг” нийтийн их цэвэрлэгээний ажлуудаа нэр дэвшүүлэн, өрсөлдөж байгаа юм.
Уг арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Эх орон телевиз, Хархорум Бодлогын клуб ажиллаж байгаа бөгөөд шилдгийн шилдгийг олон нийтийн санал асуулга болон салбарын экспертүүдийн үнэлгээгээр шалгаруулах аж.
Тиймээс дүүргийнхээ хөгжил дэвшил, хийсэн ажил, бүтээн байгуулалтыг дэмжин саналаа өгөхийг нийт иргэддээ уриалж байна.
Та www.news.mn, www.gogo.mn, www.ugluu.mn сайтуудад саналаа өгөх боломжтой бөгөөд шалгаруулалт 2014 оны 2 дугаар сарын 28-нд болох юм байна.