“СУРГУУЛИЙН ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” СЭДЭВ СУРГАЛТ ХОЁР ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэдээг хуваалцах

2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Хүүхдэд ээлтэй Баянгол” дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан “Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналыг нэгтгэн 2018 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлуулсан.

Төлөвлөгөөнд улирал тутамд нийгмийн ажилтнуудын уулзалтыг зохион байгуулахаар тусгагдсаны дагуу 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагт хүчирхийлэлтэй тэмцэхэд дүүрэг, хороо, сургууль, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй төрийн албан хаагчдын үүрэг оролцоог тодруулах, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор засаг даргын Тамгын газрын Хурлын зааланд уг уулзалтыг зохион байгуулж ажиллалаа. 
Уг уулзалт хэлэлцүүлэгт хороодын хөгжлийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтнууд, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтнууд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрхийн байцаагч, Цагдаагийн 1,2 дугаар хэлтсийн Гэр бүлийн хүчирхийллийн асуудал хариуцсан ахмад, Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан гэх 65 албан хаагчдийг хамруулан зохион байгууллаа. 
Хэлэлцүүлэг, уулзалтын үр дүнд Цагдаагийн байгууллагын ажилтан албан хаагчид хороод, сургуулиудад хуваарь гарган ажиллах, хороо, сургууль, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийгмийн ажилтнуудын хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллахаар боллоо