ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРАГЧДАД ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ, ТЭСВЭР ХАТУУЖИЛ ОЛГОДОГ "ЭХ ОРОН-36" ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

Мэдээг хуваалцах

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эх оронч үзэл, тэсвэр хатуужил, саад бэрхшээлийг даван туулах, өөрийгөө удирдах чадвар зэргийг олгодог сургалт, хөтөлбөрүүд манай улсын хэмжээнд байдаггүй гэж болно. Харин 2013 оноос “Эх орон – 36” хөтөлбөр хэрэгжиж дээрх чиглэлийн сургалтуудыг хүүхдүүдэд зааж, хүүхэд аливаад хүсэл зорилго тэмүүлэлтэй, бие даах чадвартай, эх оронч үзэлтэй, тэсвэр тэвчээр хатуужилтай, саад бэрхшээлийг даван туулах чадвартай, сахилга баттай, эрүүл чийрэг бие бялдартай, гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвартай болгох зэрэг төрөл бүрийн дадалд сургаж эхэлсэн. 
Жил бүр зохион байгуулагддаг уг хөтөлбөр өнөөдөр Баянгол дүүргийн 38 дугаар сургуульд “Эх орон – 8” төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэж тус сургуулийн 160 сурагч хамрагдлаа. Уг арга хэмжээний нээлтэд дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Э.Батбилэг, ИТХ-ын дэд дарга Б.Бурмаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул болон харъяа хэлтэс, албадын удирдлагууд оролцож арга хэмжээний үйл ажиллагаатай танилцлаа.

Энд Улаан загалмайн нийгэмлэг, Онцгой байдлын хэлтэс, цэргийн штаб, скаутын багш нар оролцож сурагч хүүхдүүдэд гал унтраах анхан шатны дадлага, газар хөдлөлтөд өөрийгөө болон бусдын амь насыг хамгаалах арга, гамшгийн үйл ажиллагаанд хүүхэд залуучуудын оролцоох хангах мөн дуут жагсаал, байгалийн гэнэтийн гамшиг, онцгой байдлын үед эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ хэрхэн үзүүлэх, гал гаргаж сурах, луужингаар зүг чиг олох зэрэг хүн бүрийн заавал мэдэж байх хэрэгтэй зүйлүүдийг зааж, сургалт зохион байгууллаа.

Уг хөтөлбөр дүүргийн ЕБ-ын бүх сургуулиудад зохион байгуулагдах юм байна.