ЗАСАГ ДАРГА С.ОДОНТУЯА БУДАА БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, дүүргийн ЖДҮДэмжих төвтэй хамтран дүүргийнхээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай танилцах ажлаа өнөөдөр “Эм Жэй Партнерс” компаниас эхэллээ.

Тус компани нь “Sun rice” буюу “Нарны будаа” хэмээх цагаан будааг үйлдвэрлэдэг бөгөөд 2013 онд байгуулагджээ. Япон улсаас бор будаа /гадуур бүрхүүлийг нь хальсалсан/ импортлон өөрийн үйлдвэртээ цайруулан боловсруулж улмаар шинэ ургацын цагаан будаа болгон хэрэглэгчдэд хүргэдэг байна. 

Япон улсын Күбота фирмийн бүрэн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Монгол Улсын анхны цагаан будаа боловсруулах үйлдвэр гэдгээрээ ихээхэн онцлогтой бөгөөд 4 төрлийн дээд зэргийн тутарыг импортлон цайруулж боловсруулан гаргадаг байна. Будаа нь сорт бүрээсээ хамаарч тус бүр өөрийн өөрийн онцлогтой бөгөөд бор будаа нь л гэхэд хүний бие хэрэгцээтэй амин дэм, шим тэжээлээр баялаг, тэжээллэг чанараараа цагаан будаанаас 4 дахин их юм байна. 
Ийнхүү Баянгол дүүрэг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, баялаг бүтээгчдээ дэмжих зорилгоор аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах ажлаа эхлүүллээ.