Баянгол -ЗДТГ
 

Баянгол "эмх цэгц"-тэй дүүрэг болно

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Засаг дарга анхан шатны нэгж хороодынхоо үйл ажилгагаа, тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь очиж танилцаж байна. Энэ үеэр иргэдийнхээ эрүүл, аюулгүй цэвэр орчинд амьдрах орчин нөхцлийг сайжруулах санал хүсэлтийг сонсдог уламжлалттай. Өнөөдрийн хувьд дүүргийнхээ 1-4 дүгээр хороодод ажиллалаа. Эхлээд Засаг дарга болон хороодын ажлын алба, хэсгийн ахлагч нартай уулзалт хийлээ. Өнгөрсөн жил Баянгол дүүргийн удирдлагууд болон тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, газрын алба, хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, нэгдсэн ажлын хэсэг 23 хороодоор тойрч тулгамж буй асуудлуудаа эрэмбэлж нэн тэргүүнд хийгдэх ажлын жагсаалтаа гаргаж байсан билээ. Ингэснээр зөвшөөрөлгүйгээр эмх замбараагүй байрлуулсан төмөр чингэлэгүүдийг нүүлгэж, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлжээ. Ингээд чөлөөлөгдсөн газар хүүхдийн тоглоомын талбай болон цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж авто машины зогсоол зэрэг асуудлуудыг шийдхээр ажиллаж байна. Уулзалтын үеэр Засаг дарга С.Одонтуяа хэлэхдээ: "Бид өнгөрсөн 4 жил хатуу дэд бүтэц буюу сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ахмадын ордон, гэрлэх ёслолын ордон, хүүхэд хөгжлийн төв зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн. Энэ 4 жилд зөөлөн дэд бүтэц буюу иргэдийнхээ эрүүл аюулгүй тохилог орчинд амьдрах асуудалд анхаарч ажиллаж байна" гэлээ. Үүний хүрээнд дараах ажлыг гүйцэтгэхээр болжээ. 

1. Аж ахуй нэгжүүдтэй уулзаж ойр орчмын 50м2 талбайдаа тохижилт хийлгэх, тохижилт хийгээгүй газрын үйлчилгээ явуулах эрийг сунгахгүй 
2. СӨХ-ын үйл ажиллагааг идвэхжүүлж, ногоон байгууламж хийх, зүлэгжүүлэлтээ тайрч тэгшлэх, хог шороогоо арчиж, сандал суудлаа будаж янзалсан байх 
3. Орон сууцны нэг давхарт архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг дэлгүүрүүдийн судалгаа гаргаж иргэд, оршин суугчдаас үйл ажилгааг үргэлжлүүлэн явуулах эсэх талаар судалгаа авах 
4. Гэмт хэрэг гарч болзошгүй,архины хамааралтай иргэд бөөгнөрдөг орон сууцны гадна талбайд үзүүлэлт сайтай хяналтын камер суурилуулах. 
5. Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон орон сууцны хороолол дундах цэгт шинээр гэрэлтүүлэг суурилуулах. 
6. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд байршуулж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа буй ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх зэрэг олон асуудлууд газар дээр нь үзэж танилцаж шийдэл гарцыг ярилцаж үүрэг өглөө.