Мод тарьж "НОГООН СУВАРГА БОСГОХ" санаачлага гаргалаа

Мэдээг хуваалцах

Эрүүл Баянгол дүүрэг зорилтын хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа иргэдийнхээ эрүүл аюулгүй тохилог орчинд амьдрах нөхцөлийг сайжруулахаар дүүргээ эко ногоон байгууламжтай дүүрэг болгохоор олон ажлыг санаачлан хийсээр байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Гандан тэгчэлэн хийдэд “Ургамалын далай ХХК” Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран 400 ширхэг 12-13 төрлийн гоёл чимэглэлийн болон мөнх ногоон модыг тарилаа. “ Гандан тэгчэлэн” хийд нь манай улсад ирсэн бүх жуулчдын үзэн сонирхож, дурсгалын зургаа татуулдаг газрын нэг юм. Тийм ч учраас үүднээсээ эхлээд хоймроо хүртэл ариун дагшин, өнгө үзэмжтэй байх ёстой гэж Баянгол дүүргийн Засаг даргын санаачилгыг манай компани дэмжин оролцож байна.
“Ургамалын далай ХХК” Ц.Түмэн баяр захирал Буяны ажилд зориулан "НОГООН СУВАРГА БОСГОХ" нь өндөр хөгжилтэй оронд ихээхэн элбэг байдаг юм. Тийм ч учраас бид ч бас мод тарьж "НОГООН СУВАРГА БОСГОХ"-ыг хүн бүрээс уриалж байгаа юм.
“Ургамалын далай ХХК” гадна тохижилт ногоон байгууламжаар дагнан ажиллаж олон сайхан буяны ажил хийдэг компани юм. Мод тарих өдөрлөгт “ Гандан тэгчэлэн хийд”, “ Ургамалын далай ХХК”, “ Хөвсгөл зам” ХХК, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын оюутны холбоо, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын оюутны холбоодын санаачлаг уриалгыг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар дэмжиж зохион байгууллаа.

Мод тарьж "НОГООН СУВАРГА БОСГОХ" -ын 10-н ач тус

1. Агаар цэвэршүүлж тоосжилтыг бууруулна 
2. Нян бактери устгана 
3. Дуу чимээ намсгана 
4. Байгалийн өнгө төрх бий болно 
5. Шувуу болон амьтад ирнэ 
6. Хөрсийг эрүүлжүүлнэ 
7. Агаарыг чийглэг болгоно 
8. Залуу насандаа мод таривал өтөл насандаа сүүдэрт нь сууна
9. Амьд ахуйдаа мод таривал ирээдүйд үр хүүхэд ач зээ нар тань хараад үргэлж таныг дурсан санана 
10. Та мод тарьж арчилж тордож байнга хөдөлгөөнтэй байснаараа эрүүлжиж урт насална.