Баянгол -ЗДТГ
 

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ЭХ ҮРСИЙН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН 296 ЭЭЖИД "АЛДАРТ ЭХ" II ОДОН ГАРДУУЛЛАА.

Мэдээг хуваалцах

Баянгол дүүрэг Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн 296 ээжид Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар зарлигаар “Алдарт эх” хоёрдугаар одон гардууллаа.
2018 онд улсын хэмжээнд “Алдарт эх” одонгоор шагнагдаж буй 8600 орчим эмэгтэй байгаа бөгөөд тэдний төлөөлөл болсон Баянгол дүүргийн Алдарт ээжүүдээ УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, Засаг дарга С.Одонтуяа болон бусад албаны хүмүүс хүндэтгэл үзүүлж “Алдарт Эх” хоёрдугаар одонг энгэрт нь зүүж өглөө.
Нэг өрх хоёр хүүхэд төрүүлж өсгөвөл нөхөн үржихүйн тэнцвэр хадгалагдаж, гурваас дээш хүүхэд төрүүлбэл хүн ам өсдөг гэсэн судалгаа бий. Тиймдээ ч Алдарт эхийн одон Монгол төрийн үргэлж залгамжлан авч явах ёстой бахархал дүүрэн одон юм. Эрт дээр үеэс эхчүүд, эмэгтэйчүүд Монгол Улсын бахархал, баяр баясгалан байж ирсэн та бүхэндээ эх үрсийн баярын мэнд хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

"Монголын үрс маш олон болтугай"