БАЯНГОЛ ДҮҮРГИЙН СУРАГЧИД “ЭРДМИЙН БАЯР”АА ХИЙЛЭЭ

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн ЕБС-ийн сурагчдын “Эрдмийн баяр” өнөөдөр /2018.06.13/ боллоо. Дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 20, төрийн бус өмчийн 20 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд өнөөдөр 2666 сурагч бүрэн дунд боловсролын үнэмлэхээ, 2919 сурагч суурь боловсролын гэрчилгээгээ гардан авлаа. 
Дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгч Л.Нарангэрэл, нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул нар Монгол-Германы хамтарсан 38 дугаар сургууль, Англи хэл математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 73 болон 51 дүгээр сургуулийн эрдмийн баярын арга хэмжээнд оролцож сурагчдад баяр хүргэлээ. Засаг дарга С.Одонтуяа: Төгсөлтийн баяр бол хүүхэд бүрийн хамгийн анхны, хамгийн дурсамжтай, нандин баяр байдаг. Та бүхэн сургуулиа амжилттай төгсөөд аав, ээжийнхээ ачийг хариулахын төлөө хичээж, цаашлаад улс эх орондоо ихийг хийж бүтээхийн төлөө уйгагүй хичээж хөдөлмөрлөх хэрэгтэй. Сурагчийн ширээнээс оюутны ширээ, ажил амьдралын их далайд хөл тавих гэж энэ сайхан баярт мөчийнх нь баяраас хуваалцаж байгаадаа баяртай байна. Нийт сурагчид даа амжилт хүсье гэв.


Энэ үеэр сургууль бүр шилдэг сурагчдаа алдаршуулж шагнаж,урамшуулж байсан бөгөөд улмаар нийслэл, сургуулийнхаа түүх соёлыг сурталчилж, сурсан мэдсэнээ багш хүрэлцэн ирсэн аав, ээж, хамт олондоо тайлагналаа.