“Өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгөцгөөе” уриатай өдөрлөг зохион байгуулж байна.

Мэдээг хуваалцах

Өнөөдөр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглах чиглэлээр иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгөцгөөе” уриатай хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, хандивлах “Өгөөмөр өдөр” зохион байгууллаа.