БАЯНГОЛ-АГРОПАРКИЙГ ЦЭВЭРЛЭЖ, ТОХИЖУУЛАВ

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, харьяа хэлтэс албад, 23 хорооны Засаг дарга ажилтнуудын дунд их цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа /2018.06.07/. Уг цэвэрлэгээнд дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Э.Батбилэг, Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа, ТЗУХ-ийн дарга Х.Мөнхзул, Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Ө.Мөнхчулуун болон 23 хороодын Засаг дарга, ажилтнуудаас бүрдсэн нийт 300 гаруй албан хаагчид хамрагдаж талбайн хог хаягдлыг цэвэрлэх, явган хүний зам шуудуу ухах, замын хажууг тоосгоор хашлага хийх, шарилж, хөл газрын ургамал зулгаах цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэв. Тус агропарк нь Баянгол дүүргийн II хороонд 50 га газрыг хамардаг бөгөөд 22 нэр төрлийн 17880 ширхэг мод тарин хамгаалж байгаа аж.
Энэхүү агропаркийн гол зорилго нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн эко сургалтын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, нийслэлийн хэмжээнд эко байгууламж байгуулах юм.
Хавар намартаа нийтийн эзэмшлийн гудамж талбайд мод тарьдаг. Сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд өөрсдийнхөө дотоод нөөц бололцоогоо ашиглан 13- 14 мянган модыг тарьж ургуулсан байна. 
Баянгол агропарк парк БНСУ-ын Сочон, БНГУ-ын Шонефелд дүүрэгтэй хамтын ажиллагаа өрнүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хүрээнд тус улсын төлөөллүүд хүрэлцэн ирж талбай тохижуулах ажлыг удахгүй хийх юм байна.