НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ОФИЦЕР, АХЛАГЧ НАРЫН ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ СУРГАЛТ БОЛЛОО.

Мэдээг хуваалцах

Өнөөдөр Баянгол дүүргийн Цэргийн штабаас Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын офицер, ахлагч нарын цэргийн бэлтгэл сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар
- цэргийн штабын дайчилгааны бэлэн байдал, бэлтгэлжилтийн түвшинг хангах
- Цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлж, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэх
- Ажлын хариуцлага, ёс зүй хэм хэмжээг баримтлан бүтээлч, санаачилгатай, үр дүнтэй ажиллах
- Бие бүрэлдэхүүнд, Зөрчлийн тухай хуулийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх
- Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага солилцсон юм. 
Арга хэмжээнд Нийслэлийн 9 дүүрэг болон Нийслэлийн цэргийн штабын 50 гаруй албан хаагчид болон Нийслэлийн цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатар, Баянгол дүүргийн цэргийн штабын дарга дэд хурандаа Л.Мөнхбат, бусад дүүргийн цэргийн штабын дарга нар оролцлоо. 2017 оны Нийслэлийн үлгэр жишээ цэргийн штабаар Баянгол дүүргийн цэргийн штаб шалгарсан билээ.