Тоосжилт арилгах төхөөрөмж амжилттай туршлаа

Мэдээг хуваалцах

Агаарын бохирдлын нэг шалтгаан нь тоосжилт юм. Улаанбаатар хот дахь тоосжилтын хэмжээ олон улсад зөвшөөрөгдөх дээд хязгаараас 2-3 дахин давсан үзүүлэлттэй байдаг аж. Дулааны улиралтай зэрэгцэн хуурайшилтын үе эхэлж хотод тоос, шороо ихээр босч агаар бохирдож байгаатай холбогдуулан Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-с Энэ бишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингүнжав, Амарсанаагийн гудамжны төв замын усалгаа чийгшүүлэлт хийж тоосжилтыг дарах ажлыг зохион байгуулж байна. Тоосжилтын дарах төхөөрөмжийг Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-н Авто баазын үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн ажилчид өөрсдөө зохион бүтээж усалгааны машинд угсарсан байна. Энэ ажлын хүрээнд дээрх замуудыг 7 хоногийн 1, 3, 5 дахь өдрүүдэд усалгаа чийгшүүлэлт хийх ба энэхүү ажил 7 дугаар сарыг дуустал үргэлжилэх юм..