Баянгол дүүрэг хүүхэд, гэр бүлд зориулсан сэтгэл зүйн төвтэй болоо

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын хөгжлийн ордон “Гүүд Нэйборс Монгол” төлөөлөгчийн газартай хамтран ХҮҮХЭД, ГЭР БҮЛД СЭТГЭЛ ЗҮЙН үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх төв нээлтээ хийлээ.  Энэхүү төв нь ганцаарчилсан, гэр бүлийн ярилцлагын, сургалтын гэсэн гурван өрөөтэй. Сүүлийн үед өсвөр насны хүүхэд багачууд амиа хорлох оролдлого ихэсч байгаа энэ үед тус төв нээгдэж буй нь нүдээ олсон ажил болж байна. Тус төвд Гэр Бүлийн боловсролын үндэсний хүрээлэн ТББ-ын захирал Б.Оюун-Эрдэнэ, Сэтгэл судлалын үндэсний хүрээлэн болон Гүүд Нэйборс байгууллагын мэргэжилтнүүд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх юм. Мөн өсвөр үеийнхэн, залуучуудад болон эцэг эхэд зориулсан гэр бүлийн боловсрол олгох сургалтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР 3-18 насны хүүхэд, өсвөр насныханд сэтгэл зүйн зөвлөгөөг өгөх бөгөөд зөвлөгөөг ганцаарчилсан, хосын,гэр бүлийн гэсэн төрлүүдээр урьдчилан цаг авч үйлчлүүлнэ. Тус төв Баянгол дүүргийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн ордоны 1 давхарт 11тоотод нээгдлээ.