БАЯНГОЛ ДҮҮРЭГ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМААР ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙГ БҮРТГЭЖ ЭХЛЭВ

Мэдээг хуваалцах

 

            ТУЛГАР ТӨРИЙН 2227, ИХ МОНГОЛ УЛСЫН 812, АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМААР ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ХУДАЛДАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН ХҮСЭЛТ, ХОЛБОГДОХ МАТЕРИАЛЫГ 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДРӨӨС 06 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН 17:00 ЦАГ ХҮРТЭЛ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН 214 ТООТ ӨРӨӨНД ХҮЛЭЭН АВНА.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. АЛБАН ХҮСЭЛТ /БГД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст хандан эрхлэх үйлчилгээний төрөл, хаяг, харилцах утас зэргийг тодорхой дурдах/
  2. УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУУЛБАР /БГД-т үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ/
  3. ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН ХХҮХ-ТЭЙ БАЙГУУЛСАН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ГЭРЭЭ, ГЭРЧИЛГЭЭНИЙ ХУУЛБАР.
  4. ТУС АЖЛЫН БАЙРАНД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААС ОЛГОСОН ДҮГНЭЛТ, МЭДЭЭЛЛИЙН САНД БҮРТГҮҮЛСЭН БҮРТГЭЛИЙН ХУУДАС.
  5. ТОГООЧ, ХУДАЛДАГЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ.
  6. АЖИЛЛАГСДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДСАН ДЭВТРИЙН ХУУЛБАР, АЖИЛЛАХ ХҮНИЙ ТООГООР /Эрүүл мэндийн сайлын 2017 оны А/415 дугаар тушаалын дагуу/

ЖИЧ:

  1. Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр зөвшөөрөл олгоход дүүргийн нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсад бүхий ААН-үүдийн хүсэлтийг хүлээн авч, тогтоосон тооны хязгаарт багтаан сонгон шалгаруулна.
  2. Зөвшөөрөл олгосон газруудад 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран семинар зохион байгуулж анхаарах зүйл, тавигдах шаардлагын талаар зөвөлгөө өгч, зөвлөмж сэрэмжлүүлгээр хангана.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж нь дүүргийн зөвшөөрөл олгосон цэгт, заасан өнгөний дагуу цэвэр үзэмжтэй асар сүүдрэвч, түр байгууламжийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 12:00 цэгт бүрэн байрлуулсан байна.
  2. Хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг горимын дагуу зөв хадгалах, технологийн дагуу боловсруулах, худалдах, үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж, хоол, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулах, дагалдах баталгаажилтыг бүрдүүлсэн байх.
  3. Эрүүл ахуйн шаардлага хангасан зориулалтын тоног төхөөрөмж, хөргөгч, хөлдөөгч болон шаардлагатай бусад тоног төхөөрөмж, нэг удаагийн сав хэрэглэл, цаасан уутыг хүрэлцэхүйц хэмжээтэй нөөцөлсөн байх.
  4. Хоолны үйлчилгээ явуулах цэгт гар угаах нөхцөлийг бүрдүүлсэн угаалтууртай, гар ариутгах бодис, нойтон болон хуурай алчуур /салфетка/-ыг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлэн байлгах.
  5. Эрүүл ахуйн шаардлага хангасан, цэвэр, битүүмжлэл сайтай, хүнсний зориулалтын ус нөөцлах савтай байх.
  6. Тогооч, худалдагч нь мэргэжлийн  үнэмлэхтэй, ажиллагсад эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан, хувийн ариун цэврийн шаардлага хангасан, ил харагдахуйц шархгүй байх.
  7. Чанарын баталгаа, үйлдвэрлэсэн огноо, хадгалалтын хугацааг сайтар шалгаж барааг хүлээн авах.
  8. Үйлчилгээний ажилтнууд тогтоосон нэг загвар, нэг өнгийн ажлын хувцсаар жигдэрсэн байх.
  9. Галын авулгүй байдлыг хангаж, эрх бүхий байгууллагын заавар, зөвлөмжийг мөрдөж ажиллах.
  10. Хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж нь өдөр бүрийн хоолны дээж авч, тэмдэглэл хөтлөх.
  11. Орчны цэвэрлэгээг бүрэн хариуцаж, асрын гадна талд хогийн сав байрлуулан, хатуу, шингэн хог хаягдлыг нэгдсэн цэгт хаях.
  12. Зүлэгжүүлсэн хэсэгт байрлах аж ахуйн нэгж асар майхны дор шалавч болон хулдаасыг дэвсэж тоос шороо, борооны уснаас хамгаалаж, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаж ажиллах.
  13. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүд нь тухайн гэр, асарт гал унтраах хэрэгсэл болон галын хор байршуулсан байх.
  14. Тавигдах шаардлага, зөвлөмжийн дагуу худалдаа, үйлчилгээ явуулж, болзошгүй эрсдэлийг бүрэн хариуцаж ажиллана.
  15. Худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж нь дүүргийн зөвшөөрөл олгосон цэгт байршуулсан асар, сүүдрэвч, түр байгууламжийг 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө 04:00 цагт буулгаж, газрыг чөлөөлсөн байна.

ХОРИГЛОХ ЗҮЙЛ:

  1. Зөвшөөрөлгүйгээр худалдаа үйлчилгээ эрхлэх.
  2. Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх.
  3. Согтууруулах ундаа, тамхи худалдах.
  4. Майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах.
  5. Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, боловсруулалт хийж, удсан хоолоор үйлчлэх.
  6. Шорлог, хуушуур зэрэг халуун боловсруулалт хийх бүтэгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах.
  7. Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд асар, сүүдрэвч байрлуулах.
  8. Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах.
  9. Чанарын баталгаа хангахгүй хүнсний бараа бүтээглэхүүнийг борлуулах.
  10. Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг тус тус хориглоно.

ЖИЧ:

  1. Асрыг тогтоосон загвар, хэмжээтэйгээр хийнэ. /3х3 метр, цулгуй цагаан өнгөтэй асар байна./
  2. Хаяг болон үйл ажиллагаа явуулах үйлчилгээний ажилчдын хувцасыг нэгдсэн журмаар дүүргээс ханган.
  3. Хаяг, байршил заасан дугаарыг гадна талд ил харагдахаар байрлуулна.

 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

2018 ОН