Үерийн аюулаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна

Мэдээг хуваалцах

Нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлэн байдлыг шалгах ажлын хэсэг Баянгол дүүрэгт ажиллав. 
Үзлэг шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн Онцгой байдлын газар, Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн дарга, мэргэжилтнүүдын багтсан ажлын хэсэг Баянгол дүүрэгт ажиллаа.
Ажлын хэсэг нь үерийн аюулын үед нүүлгэн шилжүүлэх байршлыг тогтоож, шаардагдах хүн хүчний тооцоог гарган, ажиллах бие бүрэлдэхүүн, тэдгээрийн хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл, машин техник, багаж зэвсэглэмжийн бэлэн байдлыг дууриалган үзүүлэх дадлага хэлбэрээр цагийн байдал өгч ажиллуулан бэлэн байдлыг шалгах юм. 
Баянгол дүүрэгт ажиллах үеэр Засаг даргын орлогч Э.Батбилэг, Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа А.Батмөнх нар эвдэрсэн зам талбай, үерийн ус зайлуулах тунгаагуур бөглөрч, эвдэрсэн, усанд автсан байршлуудыг танилцууллаа.

Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газраас үерийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ус зайлуулах хоолой, далан, суваг шуудуу зэрэг бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, нийслэлтэй хамтран хэрэгжүүлэх ажлын саналаа уламжлав.