3,4 дүгээр хороолол орчмын ил задгай худалдаа эрхлэгчдэд ШААРДАХ ХУУДАС хүргэлээ

Мэдээг хуваалцах

Дүүргийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт хандаж, иргэдээс ирүүлж буй нийт өргөдөл гомдлын ихэнх хувийг ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаатай холбогдуулж гаргасан гомдол, мэдээлэл эзэлдэг юм.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулж буй төвлөрсөн цэг буюу 3,4 дүгээр хороолол, “Хархорин” худалдааны төвийн орчимд хог ихээр цугларч, орчний бохирдол болон тодорхой хэмжээний архидан согтууралт үүсдэг. Үүнийгээ дагаад тухайн нутаг дэвсгэр дэх гэмт хэргийн гаралт ихэсч, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд сөргөөр нөлөө үзүүлж байна гэж иргэд ихээр бухимдаж байнгын гомдол гаргаж байдаг билээ. Дүүргийн зүгээс иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангаж ажиллахаар ил задгай худалдаа эрхлэгчидтэй арга хэмжээг тогтмол авч ажиллаж байгаа юм. Тэгвэл 3,4 дүгээр хороолол орчмын ил задгай худалдаа эрхлэгчдэд шаардах хуудас хүргүүллээ. Шаардах хуудас мэдэгдсэнээс хойш нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхүй бол албадан буулгах арга хэмжээ авч ажиллана.
Ил задгай худалдаа эрхлэгчдийн хууль зөрчсөн энэ үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 50,000, хуулийн этгээдийг 500,000 төгрөгөөр торгож зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлийг хураах хуулийн зохицуулалттай байдаг.
Дүүргийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангуулах чиг үүрэгтэй байдаг. Тэгэхээр хууль зөрчсөн энэ үйлдэлд дүүргийн Засаг дарга болон ЗДТГ, холбогдох хэлтэс, албадаас шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.