Баянгол дүүргийн бүх байгууллагын ариун цэврийн өрөө үнэ төлбөргүй боллоо

Мэдээг хуваалцах

Иргэд гадуур явж байх хугацаандаа албан байгууллага, ресторан гээд аль ч байгууллагын ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэх боломж хязгаарлагдмал байдаг. Хэдийгээр байгууллагууд иргэдэд 00-оор үнэ тѳлбѳргүй үйлчлэх үүрэгтэй ч төлбөртэй ордог нь нууц биш. Харин энэ байдлыг Баянгол дүүрэг халжээ.

Тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ресторан, зоогийн газар, кафе, баар, гуанз,банк, үзвэр үйлчилгээ, эмнэлэг, 41 м2-аас дээш худалдааны танхимтай дэлгүүр, худалдаа үйлчилгээний болон бусад байгууллагын удирдлагуудад эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үйлчилж байх захирамжийг / A/448 /дүүргийн Засаг дарга гаргалаа. Ингэснээр иргэд хаана ч, аль ч байгууллагын ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.

Дээрх захирамжийн дагуу дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс холбогдох байгууллагуудруу албан бичиг хүргүүлж эхэлсэн байна.