БАЯНГОЛ ДҮҮРГИЙНХЭН БАГШ НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Мэдээг хуваалцах

Дэлхийн багш нарын 24 дэх , Монголын багш нарын 52 дахь удаагийн баярыг тохиолдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэстэй хамтран өнөөдөр 12:00 цагт “Үйлдвэрчний эвлэлийн ордонд ”дүүргийнхээ багш, сурган хүмүүжүүлэгч нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Уг хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, БГД-ийн ИТХ-ын дарга Г.Энхболд, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Э.Батбилэг, БГД-ийн Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа БГД-ийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал, БГД-ийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчид, цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш, ажилтан, сурагчид оролцлоо.
Мөн боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг багш нарыг Төрийн одон медаль бусад шагналаар шагнах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
Баянгол дүүрэг “ Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн ЕБС, цэцэрлэгүүд уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж хүүхдийн боловсролоос гадна эрүүл мэндэд түлхүү анхаарч ихэнх сургууль цэцэрлэг шүдний өвчлөлгүй болж байгаа нь шалгалтаар харагдаж байсан юм.
Түүнчлэн Баянгол дүүрэг тэргүүний байгууллагаар
- БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ “ЭРДМИЙН ӨРГӨӨ 
ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ
- БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ 15 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ
- БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ СУРГУУЛЬ”
40 ДҮГЭЭР СУРГУУЛЬ
- БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ ЦЭЦЭРЛЭГ” 114 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ
- БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ “ ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЦЭЦЭРЛЭГ”
11 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ тус тус шалгарлаа.