ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Баянгол дүүрэг цагдаагийн l, ll дугаар хэлтсүүд хамтран "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2014-2017 онд нийт 12103 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсаны 5210 буюу 43 хувийг "Хулгайлах" гэмт хэрэг эзэлж байгаа бол, 4557 буюу 37,6 хувийг "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг" эзэлж байна 2018 оны 9 сарын байдлаар 4833 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1052 буюу 21,7 хувийг "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт жил ирэх тусам өсөх хандлагатай, гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг өөр арга замаар зохион байгуулах шаардлагатайг харуулж байна. Хэлэлцүүлэгт Баянгол дүүргийн прокурорын газар, Баянгол дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, Монголын үндэсний их сургууль, Хороодын Засаг дарга, Сууц өмчлөгчдийн холбоо, Аж ахуйн нэгж байгууллага, оршин суугч, иргэдийн төлөөлөл болсон 140 гаруй хүнийг оролцуулж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо, урьдчилан сэргийлэх ажлыг боловсронгуй болгох талаар хэлэлцэж байна. Хэлэлцүүлгээс гарсан санал, санаачлагуудыг нэгтгэн зөвлөмж гарган Баянгол дүүргийн харьяа байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд аж ахуйн нэгжүүдэд мөрдлөг болгон ажиллаж "Амар тайван амгалан Баянгол" дүүргийг бий болгоход уг хэлэлцүүлгийн зорилго оршиж байна.