“ИХ ХОТЫН ХЯМДРАЛ-2018” БИЗНЕС ФЕСТИВАЛЬД БАЯНГОЛЧУУД МАНЛАЙЛАН ОРОЛЦЛОО

Мэдээг хуваалцах

Нийслэлийн 379 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж буй “Их хотын хямдрал-2018” бизнес фестиваль өнөөдөр төв талбайд нээлтээ хийлээ.
Энэхүү бизнес фестивалийн нээлтэд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид болон Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Э.Сансар нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ.