АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Мэдээг хуваалцах

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигийн дагуу төрийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо.Энэ удаа Баянгол дүүргээс таван албан хаагч эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглалаа. Тангараг өргөсөн албан хаагчиддаа баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.