Баянголчууд хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагаа шалгарууллаа

Мэдээг хуваалцах

Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, тѳрийн шагналт Д.Лувсаншаравын нэрэмжит "Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг" шалгаруулах 26 дахь удаагийн наадам амжилттай болж ѳндѳрлѳлѳѳ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус наадамд Баянгол дүүргийн 16 сургууль буюу нийт ЕБС-ийн 98 хувь бүрэн хамрагдаж 1412 сурагч оролцсон юм..Энэ удаагийн анхан шатны шалгаруулалтад дүүргийн найрал дууны хамтлагийн сурагчид, багш нарын ур чадвар дээшилсэн нь харагдаж байлаа. Наадмын Тэргүүн байранд Баянгол дүүргийн Хошой аварга, 2017 оны Нийслэлийн "Гран при" шагналт “ Эрдмийн ѳргѳѳ цогцолбор сургууль”-ийн найрал дууны хамтлаг, Хоёрдугаар байранд “ Эрдмийн ундраа цогцолбор сургууль”-ийн найрал дууны хамтлаг, Гуравдугаар байранд 2017 оны Нийслэлийн тусгай байрын шагналт 28 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг, Тусгайн байранд 73 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг, Шилдэг найруулга тѳрѳлд 28 дугаар сургуулийн багш Ц.Урантуяа, Шилдэг удирдаач багшаар Шинэ эрин лаборатори сургуулийн багш Ш.Ариунчимэг нар тус тус шалгарлаа.

Наадмын үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал, БГД-ийн ХЗСО-ны менежер П.Ганбат нар оролцож баяр хүргэж амжилт хүслээ.