" ДЭРГЭД МИНЬ БАЙГААД БАЯРЛАЛАА " ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Мэдээг хуваалцах

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдээ асарч байгаа эцэг эхчүүдэд сэтгэлийн дэм өгөх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх зорилгоор "ДЭРГЭД МИНЬ БАЙГААД БАЯРЛАЛАА" өдөрлөгийг Баянгол дүүргийн 5 дугаар хороо зохион байгууллаа. Өдөрлөгт тус хорооны хөгжлийн бэрхшээлтэй 15 хүүхэд болон түүний асран хамгаалагчид, хорооны ажлын алба, хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагууд хамтран ажилласан юм. Сайн үйлсийн арга хэмжээг дэмжин хамтран ажилласан "MBG" гэмтэл согогийн эмнэлэг, UBS телевиз, Их төгөл эмийн сан зэрэг байгууллагуудад баярлалаа. Өдөрлөгийн үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон түүнийг асран хамгаалагчдад эмнэлгийн иж бүрэн үзлэг оношлогоо явуулж, төрөл бүрийн амин дэм бэлэглэсэн юм. Нэгэн өдрийг сэтгэл дүүрэн өнгөрүүлэхэд хамтран ажилласан албан байгууллага сайхан сэтгэлт иргэддээ баярлалаа.