БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 47 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ӨРГӨТГӨЛ 150 ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙГААР АШИГЛАЛТАД ОРЛОО

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн 47-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 150 хүүхдийн хүчин чадалтайгаар ашиглалтад орлоо
Уг цэцэрлэгийн өргөтгөлийн нээлт өнөөдөр болж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл болон бусад албаны хүмүүс оролцож цэцэрлэгийн багш ажилчдад болон бяцхан хүүхдүүд баяр хүргэлээ.
Тус дүүргийн 20 дугаар хороонд байрладаг уг цэцэрлэг 4 бүлэгт 100 хүүхэд хүлээн авч байсан бол энэ тоо нэг дахин нэмэгдэж гэртээ байсан бяцхан хүүхдүүд ийнхүү цэцэрлэгтэй болоод байна.
Цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг "Морин сувд" ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд нийт 2,048.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан байна.