П.Н ШАСТИНЫ НЭРЭМЖИТ 3 ДУГААР ЭМНЭЛЭГ ТЭРГҮҮЛЭВ

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн ЗДТГ-аас “Эко дүүрэг” болох зорилт дэвшүүлж энэ хүрээнд "Зуун мянган цэцэг" аяныг өрнүүлсэн билээ. Уг аяны нэгдүгээр үе өнгөрөгч 3 дугаар сараас 6 дугаар сар хүртэл явагдсан бол II үе 6 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл зохион байгуулагдлаа. 

Энэхүү аянд дүүргийн иргэд, албан байгууллагууд санаачлагатай, идэвхтэй оролцож эрүүл, ногоон дүүрэг болох, аюулгүй цэвэр орчинд амьдрахын төлөө хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. 

Гурван сарын турш өрнөсөн энэ II үеийн тэргүүн байрт П.Н Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг шалгарсныг өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл шагналыг гардуулан өглөө. Тус эмнэлэг гадна талбайдаа 2000 гаруй цэцгийг тарьж 20 гаруй цэцгийн мандал шинээр бий болгож улмаар эмнэлгийн ойр орчимдоо зүлэгжүүлсэн талбай нэмэгдүүлж, цэцгийн мандал болон хашлага хайсаа будах зэрэг олон бүтээлч ажлыг өрнүүлж манлайлж ажилласан байна.

Харин хоёрдугаар байрт хоёрт дүүргийн 2 дугаар хороо, 6 дугаар хорооны “Далт” СӨХ тус тус шалгарсан байна.
Уг аян цаашид үргэлжлэх бөгөөд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуй нэгж, иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.