Баянгол дүүргийн худалдаа эрхлэгчид туршлага судаллаа

Мэдээг хуваалцах

Өнөөдөр Баянгол дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй хүнсний дэлгүүрүүдийн эзэн менежерүүдэд дэлхийн олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг одоо манай улсад шинээр нээгдэж буй “CU”, “CIRCLE/ K /” сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагааг танилцуулж, бизнес аяллыг зохион байгууллаа. 

CU конвениенс дэлгүүр нь 28 жилийн түүхтэй, Солонгосын 24 цагийн сүлжээ дэлгүүрийн салбартаа тэргүүлэгч нь юм байна. Одоогоор нийт 13,000 гаруй салбар дэлгүүртэй ба орчин үеийн амьдралын хэмнэлд тохирсон, шинэ хэв маяг, соёлыг авчирч буй ая тухтай дэлгүүр юм.

CU гэдэг нь “Convenience store for You” буюу “ая тухтай дэлгүүрийг танд” гэсэн үгийн товчлол юм байна. Хүнсний дэлгүүрийн эздэд дэлхийн стандарт хангасан олон жилийн түүхтэй, судалгаатай дэлгүүрийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж хэрэгтэй мэдээлэл солилцож олон зүйлийг асууж ярилцаж байсан юм. Бизнэс эрхлэгчид өнөөдөр ач холбогдолтой, олон зүйлсийг мэдэж авсан сайхан аялал байсанд талархаж байлаа.