“ЭРҮҮЛ ДҮҮРЭГ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ДҮҮРГИЙН ХАРЬЯА ХЭЛТЭС, АЛБАН БАЙГУУЛЛАГУУДАД “АЖЛЫН БАЙРНЫ ДАСГАЛ”-ЫГ ЗААЖ ӨГЧ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨМЖ МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Мэдээг хуваалцах

“Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн харъяа хэлтэс, албан байгууллагуудад “Ажлын байрны дасгал”-ийг зааж, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өглөө.”Ажлын байрны дасгал”-ыг дүүргийн Биеийн тамир спортын хороо, цэцэрлэгүүдийн биеийн тамирын багш, хорооны ӨЭМТ-үүдийн эмч нар хамтран ажиллаа.

Ажилтан албан хаагчдад зориулсан ”Ажлын байрандаа хийх дасгал”-ыг биеийн тамирын багш нар дасгалын аргачлалыг тайлбарлаж зааж хийлгэсэн ба “Таргалалтаас сэргийлье” зөвлөмж мэдээллийг өрхийн эмнэлгийн эмч нар өглөө. Энэхүү сургалт мэдээллийг эмч, биеийн тамирын багш баг болон хамтран 14 албан байгууллагт хийлээ. Үүнд: ДИТХ, Прокурор, “Гэр бүл ёслолын ордон”, Ахмадын хороо, Худалдан авах ажиллагааны алба, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Боловсролын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Газрын алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, “Баянгол Агропарк”, “Баянгол Шинэ Өргөө”, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хүүхэд, залуучуудын соёлын ордон, Баянгол хүүхдийн зуслан” эдгээр байгууллагуудын 142 албан хаагч хамрагдлаа.

Ажлын байрны дасгалын ач холбогдол нь: Хөдөлмөрийн явцад бий болсон ядралыг сэргээх, ажиллах эрч хүчийг нэмэгдүүлэн ажлын бүтээмжийг сайжруулах, улмаар хөдөлгөөний хомстлоос сэргийлэх юм.
Хөдөлгөөний хомстлоос болж хүзүү, нурууны үеэр шохойжилт үүсэх, булчин чангарч өвдөх, жин нэмэгдэх, зүрх судасны өвчин, даралт ихсэх шинж тэмдгүүд байнга илэрдэг тул хүн бүр эрүүл мэнддээ анхаарч Ажлын байрны дасгалыг албан байгууллага бүр хийж хэвших нь хамгийн чухал юм.