ДОХИОНЫ ХЭЛНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэдээг хуваалцах

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ӨДРИЙГ УГТСАН АЖЛУУДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Баянгол дүүргээс удахгүй болох Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамгийн ойр ажилладаг Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд болон хороодын хөгжлийн нийгмийн ажилтнуудад дохионы хэлний сургалт зохион байгууллаа. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Нийслэлийн дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон ажлуудыг Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж байна. Сургалтыг Нийгмийн ухааны доктор, дохионы хэлний багш, орчуулагч Саран-чимэг чиглүүлэн явууллаа.