ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ДУНД СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА

Мэдээг хуваалцах

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ӨДРИЙГ УГТСАН АЖЛУУДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороо хамтран дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээн, уулзалт зохион байгуулагдах гэж байна.
Тэмцээн олс таталт, дартс, шатар, ширээний тэннис, гар барилдаан гэсэн 5-н төрлөөр зохиогдох юм. Тэмцээний техникийн зөвлөгөөнийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 16.00 цагт Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулна.