ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Мэдээг хуваалцах

Дүүргийн удирдлагуудтай уулзах хүсэлтэй иргэдийн хүсэлт тасралтгүй ирдэг бөгөөд энэ дагуу дүүргийн удирдлагууд иргэдтэй сард 2 удаагийн уулзалтыг хийж байна. Өнөөдөр Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Г.Нарангэрэл нар зарим иргэдийг хүлээн авч уулзлаа.
Уулзахаар ирсэн иргэдийн дийлэнх нь газар эзэмших, гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж орон сууцжуулж өгөхийг хүсч буйгаа илэрхийлж байлаа. 
Дүүргийн удирдлагууд иргэдээс ирсэн шууд шийдвэрлэх боломжтой өргөдөл, гомдол, санал хүсэлтийг холбогдох мэргэжилтнүүдээр дамжуулан газар дээр нь шийдвэрлэн ажиллав. Харин бичгээр ирсэн өргөдлийг нэгдсэн цахим программд бүртгэн хуулийн хугацаанд буюу 30 хоногийн дотор багтаан хариу хүргэн ажиллахаа мэдэгдлээ.