2019 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН НИЙТИЙН СОНСГОЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн 2019 оны төсвийн төслийн нийтийн сонсголыг өнөөдөр /2018.12.13/ зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа, Төрийн сангийн хэлтсийн дарга Д.Долгомаа, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Ө.Мөнхчулуун болон Тамгын газрын холбогдох албаны мэргэжилтнүүд оролцож, төсвийн төслөө танилцуулан иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Хэлэлцүүлгийн эхэнд санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Долгормаа 2018 оны төсвийн зарцуулалт, өнөөгийн байдал болон 2019 оны төсвийн төслийг танилцуулсан юм. Төсвийн төсөлд тусгаснаар тус дүүрэг 2019 онд 28.7 тэрбум төгрөгийн орлого орон нутгийн төсөвт төвлөрүүлж, төсвийн урсгал зардалд 20.8 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардалд 4.6 тэрбум төгрөг зарцуулж, нийслэлийн төсөвт 3.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх юм байна.

Иргэд төсвийн төслийг жил бүр нээлттэй хэлэлцүүлж, санал, хүсэлтийг тусгуулж байгаад баярлаж буйгаа илэрхийлж байлаа.