ШҮД ЦООРОХ НЬ 200 ТӨРЛИЙН ӨВЧНИЙ СУУРЬ БОЛДОГ БАЙНА

Мэдээг хуваалцах

ШҮД ЦООРОХ НЬ 200 ТӨРЛИЙН ӨВЧНИЙ СУУРЬ БОЛДОГ БАЙНА

Баянгол дүүрэг “Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, Эрүүл мэндийн төвийн эмч нарт “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтыг зохион байгууллаа. 
Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж шүд цоорох өвчлөл нь бага насны хүүхдүүдийг түлхүү хамарч байгаа бөгөөд олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтад Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл 5 дугаар байрт орсныг сургагч багш нар хэллээ. 
Тйимээс эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч нар хүүхдээ багаас нь шүдээ зөв угаах дадалд сургах, эрүүл мэндийн боловсрол олгох нь туйлын чухал гэдгийг онцолж байлаа. 
Шүд цоорох өвчин нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчлөлтүүд улмаар амь насанд аюултай өвчлөлийн суурь болж улмаар 200 нэр төрлийн өвчний эхлэл тавигддаг болохыг эмч мэргэжилтнүүд тогтоожээ.
Сургалтад мөн Гэр бүл хүүхэд, залуучуудын хэлтэс, боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд дүүргийн Засаг дарга С.Одонтуяа сургалтад хамрагдаж буй нийт багш, эмч нарт "Баянгол дүүргийн бяцхан хүүхдүүд эрүүл өсч бойжих нь та биднээс ихээхэн шалтгаална. Та бүхэн зөв, өргөн мэдлэг, мэдээлэлтэй байж хүүхдүүд, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч чадна.Манай дүүрэгт эмнэлгийн барилга хангалттай бий. Одоо гагцхүү эрүүл иргэнтэй байх нь чухал байна" гэв.