БАЯНГОЛ ДҮҮРЭГ ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүрэг 2018 оны шилдэг байгууллагуудаа өнгөрсөн баасан гарагт /2018.12.21/ тодруулж, Алтан-жанрайсиг ёслол, хүндэтгэлийн ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Шилдэгт өрсөлдөх байгууллагуудын тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад нэмэгдсэн байгааг дуулгахад таатай байна.

2018 оны төрийн албаны шилдэг байгууллагаар “Биеийн тамир, спортын хороо”, Орон нутгийн өмчит шилдэг байгууллагаар “Гэр бүл ёслолын ордон ОНӨААТҮГ”, Төрийн өмчийн шилдэг сургуулиар Баянгол дүүргийн “38 сургууль”, Төрийн өмчийн шилдэг цэцэрлэгээр Баянгол дүүргийн “97 цэцэрлэг”, Шилдэг өрхийн эрүүл мэндийн төвөөр 20 дугаар хорооны "Мөнх Увидас" ӨЭМТ, Шилдэг Сууц өмчлөгчдийн холбоогоор “Бат” СӨХ, Шилдэг Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-13”, Шилдэг Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч байгууллагаар "Хур Тогтох" ХХК, Шилдэг Иргэдийн нийтийн хурлаар 14 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурал, Төрийн бус өмчийн шилдэг сургуулиар “Номт наран” сургууль, Шилдэг аж ахуй нэгж байгууллагаар "АОДЕ" ХХК, шилдэг хороогоор Баянгол дүүргийн 7 дугаар хороо тус тус шалгарсан юм.
Баянгол дүүргийн хувьд 2018 он бүтээн байгуулалтаар дүүрэн, иргэдийнхээ хувь хүний хөгжил рүү чиглэсэн үйл ажиллагаагаар баян он болж өнгөрлөө.