БАЯНГОЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ НАРТАЙ УУЛЗЛАА

Мэдээг хуваалцах

Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар нь “Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар дүүргийн удирдлагуудад танилцуулж, санал солилцлоо. Иргэдэд эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх мэдээлэл, зөвлөмж сургалт сурталчилгааг тасралтгүй явуулж хэвшиж байгаа боловч тэдэнд цаг үеийн холбоотой болон эрүүл мэндийн чиглэлээр хүргэх мэдээлэл дутмаг байгааг эмч нар хэлж байлаа. Тиймээс иргэд рүү чиглэсэн мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааг цахим мэдээллийн хэрэгслүүдээр тогтмол хүргэж мэдээллээр хангах, иргэд өөрийн бол ойрын хүмүүстээ эрүүл мэндийн энгийн зөвлөгөө, зааврыг хүргэж байх нь чухал байна гэв.