СОЧОНЬ МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүрэг Солонгос Улсын Сочонь мужтай 2015 оноос эхлэн хамтран ажиллаж энэ хүрээнд ногоон байгууламж, боловсролруу чиглэсэн олон ажлуудыг хийж эхлээд байгаа юм. Өнөөдөр /2018.01.14/ дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал тус улсын Намду аймгийн Сочонь дахь боловсролыг дэмжих газрын Боловсролын дарга Шинь Гёнхи нар хамран ажиллах талаар санал солилцлоо. 
Энэ үеэр дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, засаг даргын орлогч Г.Нарангэрэл болон бусад албаны хүмүүс тус мужийн төлөөлөлтэй уулзаж цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар хэлэлцлээ.