БАЯНГОЛ ДҮҮРЭГ АЛДАРТ ЭХИЙН ОДОНТОЙ ЭЭЖҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Мэдээг хуваалцах

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянгол дүүрэг Алдарт эхийн одонтой 1000 эмэгтэйчүүдийн баярыг зохион байгууллаа.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш 118 жил өнгөрч байгаа бөгөөд Монгол Улс 64 дэх жилдээ энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүл, боловсрол руу чиглэж байна. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Засаг дарга С.Одонтуяа дүүргийн ИТХын дэд дарга Б.Бурмаа, П.Цэцэгмаа болон дүүргийн удирдлагууд 1000 эмэгтэйчүүдийн баярт ирсэн эмэгтэйчүүдэд хандаж эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр одоо хийж байгаа болон цаашид хийгдэх ажлуудаа танилцууллаа. 
Мөн энэ өдөр өрх гэрийн өнгө, улс орны чимэг болсон эмэгтэйчүүдээ хүндэтгэж, салбар салбартаа хамт олноо манлайлан ажиллаж буй амжилтыг нь сайшаан шагнаж урамшууллаа.