ЭРДМИЙН УНДРАА ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН БАГ ТЭРГҮҮЛЭВ

Мэдээг хуваалцах

 

Баянгол дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл” тэмцээн Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн байрлалд амжилттай зохион байгуулагдлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагддаг уг тэмцээнд ЕБ-ын 17 сургуулийн 221 сурагч оролцож авхаалж самбаа, хурд хүчээ сорин уралдлаа.

Нээлтэд дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, ДИТХ-ын дэд дарга Б.Бурмаа, дүүргийн Засаг даргын орлогч Э.Батбилэг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул, дүүргийн Цэргийн штабын дарга Л.Мөнхбат болон дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд оролцов.

Мөн Баянгол дүүргийн 7 генерал хүрэлцэн ирж, тэмцээний үйл ажиллагаатай танилцаж, сурагчдад амжилт хүслээ. Баянгол дүүрэгт 12 генерал гавьяаныхаа амралтад байдгаас тэдний төлөөлөл ийнхүү хүрэлцэн ирсэн байна. 
9 төрлөөр явагдсан тэмцээний нийлбэр дүнгээр Эрдмийн Ундраа цогцолбор сургууль тэргүүн байр, 51 дүгээр сургууль II байр, 38 дугаар сургуулийн баг тамирчид тус бүр эхний гурван байрт шалгарлаа.