ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТАНИУЛАХ ӨДӨР БОЛЛОО

Мэдээг хуваалцах

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам” “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12:00-15:00 цагт БГД-ийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын гаднах талбайд зохион байгуулж БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга д/х Б.Сүхбаатар дарга нээлтийн үйл ажиллагааг эхлүүлж, харьяа хэлтэс Замын цагдаа, Цэргийн штаб, 0164 дүгээр анги, Улаан загалмайн хороо , 23 хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, зохион байгуулагч, хороо тус бүрээс 50 иргэн, нийт 1215 хүн хамрагдаж болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх 5 төрлийн 1150 ширхэг тараах материал тараан ажиллалаа.

ГТУА-18-р ангийн бие бүрэлдэхүүн гал унтраах дадлага сургуулийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр иргэдийн дунд  Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх асуулт хариулт асууж зөв хариулсан иргэдэд гарын бэлгээр шагналаа. Баянгол дүүргийн иргэд сайн дураараа гал унтраах дадлага сургууль хийлээ.