“БОЛОМЖ БА ШИЙДЭЛ” өдөрлөгт урьж байна

Мэдээг хуваалцах

“БОЛОМЖ БА ШИЙДЭЛ” өдөрлөг зохион байгуулагдана

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, 
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран 2019 оны 04 дүгээр сарын 09-ны мягмар гарагт 11:00 – 15:00 цаг хооронд “БОЛОМЖ БА ШИЙДЭЛ” өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Зохион байгуулах газар: МҮЭСТОрдон
Өдөрлөгт: 20 ба түүнээс дээш тооны ажил олгогч байгууллагууд оролцоно. 
Өдөрлөгийн үеэр зохион байгуулагдах арга хэмжээ: 
1. Өдөрлөгийн үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2019-2020 онд хэрэгжих 5 хөтөлбөрийн талаар танилцуулга хийх, зөвлөгөө мэдээлэл өгөх
o Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр
o Ажлын байрыг дэмжих хөтөлбөр
o Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр
o Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр
o Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр
- Өнгөрсөн 2017, 2018 оны төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хөтөлбөрт хамрагдсанаар үйл ажиллагаа нь хэрхэн дээшилсэн, ажлын байр хэрхэн нэмэгдүүлсэн талаарх танилцуулга болон үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах үзэсгэлэн гарах юм
- Дээрх хөтөлбөрийн хүрээнд 24-48 сарын хугацаатай, 3,0-10,0 хүртэлх сая төгрөгийн хүүгүй, 100% эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийг зарласан ба 2019.03.20-04.10-ныг хүртэл төсөл хүлээж авч байгаа. /хавар, намар 2 удаа төсөл хүлээж авч, санхүүжилт олгодог/
2. Ажлын байранд зуучлах арга хэмжээг маш шинэлэг хэлбэрээр буюу “Ажлын шуурхай ярилцлага” хэлбэрээр зохион байгуулах.
Энэ нь ажлын анкет бөглөхгүй, сонирхсон ажлын байран дээрээ ажил олгогчтой шууд ярилцлага хийх замаар бие биенээ сонгох боломжийг олгоно. 
3. Мэргэжлийн болон түр сургалтын талаар танилцуулга хийгдэнэ
4. Нийгмийн халамжийн үйлчилгээнүүдийн талаарх мэдээлэл өгнө. Үүнд
o Ахмад настанд зориулсан үйлчилгээ
o Амралт сувиллын талаарх мэдээлэл, зөвлөгөө 
Өдөрлөгт оролцох байгууллагууд одоогоор: 
- Өргөө кино театр, Бургер кинг, И-март, Номин холдинг, эрин интернейшнл, Бишрэлт пропертиз, Миний дэлгүүр сүлжээ, Буян компани оролцохоо мэдэгдээд байна. Цаашид байгууллагууд нэмэгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн вэб сайт, фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.