Дэлхийн аварга, дэлхийн цомын аварга Ш.Даваадоржид хүндэтгэл үзүүллээ

Мэдээг хуваалцах

Дэлхийн аварга, дэлхийн цомын аварга Ш.Даваадоржид хүндэтгэл үзүүллээ.

Баянгол дүүргийн 9-р хорооны иргэн, усан спорт сургалтын төвийн тамирчин мөстэй,өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн аварга, дэлхийн цомын аварга Ш.Даваадоржийг дүүргийн Засаг дарга С.Одонтуяа хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ онд зохион байгуулагдсан олон улсын тэмцээнээс 5 алт, 12 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж мөстэй,өвлийн усанд сэлэлтийн дэлхийн чансааг тэргүүлж зорилгоо биелүүлжээ. Тэрээр энэ спортын төрөл нь удахгүй өвлийн олимпийн төрөлд багтах ба бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хангаж эх орноо төлөөлөн өвлийн олимпд оролцон амжилт гаргах нь  нь миний дараагийн зорилго хэмээн өгүүлж байна.

Эр зориг, тэсвэр тэвчээрийг шалгасан энэ спортоор Монгол хүн хичээллэн дэлхийд гайхагдсан амжилт үзүүлж болохыг нотлон харуулж, хүүхэд багачуудад үлгэр дууриалал болж яваад талархал илэрхийлж спортын өдөр амжилтыг хүсэн ерөөе.