ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ

Мэдээг хуваалцах

“Их цэвэрлэгээний 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээ энэ сарын 20-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах уг цэвэрлэгээ нь иргэдийг ая тухтай орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэхэд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Иргэн таныг “Их цэвэрлэгээний 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг Баянгол дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс уриалж байна.