ЦЭРЭГ ТАТЛАГАД ЗАЛУУЧУУД ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙНА

Мэдээг хуваалцах

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд 2019 оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэллээ.

Цэрэг татлагад цэргийн насны 18-25 насны залуучуудад хамрагдаж байгаа бөгөөд Баянгол дүүргийн хэмжээнд зарлан дуудах хуудас 96 хувьтай тараагдаж, цэрэг татлагын үйл ажиллагаа Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн байранд хэвийн явагдаж байна.

Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, оюутнууд их, дээд сургуульд сурч байгаа сургуулийн тодорхойлолт, сургалтын төлсөн баримт, оюутны үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн диплом зэрэг баримт бичгийг биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй гэдгийг Баянгол дүүргийн Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа онцлон хэллээ.

Цэргийн штабын дарга, дэд хурандаа Л.Мөнхбат, дэд хурандаа, төлөвлөлт сургалтын офицер Д.Эрдэнэбаяр, дэд хурандаа, дайчилгааны офицер С.Бүдрагчаа болон бусад албаны хүмүүс энэ жил залуучууд идэвхтэй хамрагдаж, ирц өндөр байгааг мэдэгдэв.